Видео: Ё.Басхүү хүрэл медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр манай гурван бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн  66 кг-ын жингийн бөх Ё.Басхүү ганцаараа үлдсэн билээ.

Тэрээр Риогийн олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баул, Гүржийн Баграти Ниниашвили, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Израилын Тал Фликер нарыг ялаад Японы дэлхийн хошой аварга Абэ Хифүмип цаг дуусахад 9 секунд дутуу байхад хутгуулаад вазари алдаж, ялагдсан.

Ё.Басхүү дагах барилдаанд Африкийн гурван удаагийн аварга Египетийн Мохамед Абделмавгудтэй барилдлаа.

Барилдааны 2 дахь минутад мушгиж тонгороод вазари авсан египет бөх үлдсэн хугацаанд илэрхий хамгаалах, зугтах тактик барьж байгаад өөрийнхөө буруугаас гурван торгуулиар ялагдлаа. Ё.Басхүү оноо авч амжаагүй ч дахин торгуулиар ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.187.217) 2019 оны 08 сарын 26

saykhaan , ulaan tsaym tegj zugtaaj bolokhguyee,

0  |  0
Top