Гэртээ ганцаараа 39 жил болсон Маколей Калкин

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 1990-өөд оны үеийн хамгийн ирээдүйтэй жүжигчин хүүхэд гэгдэж байлаа. Өнөөдөр тэр 39 нас хүрсэн. 
 

Тэр багаасаа кино урлагт зүтгэсэн.
 

Удалгүй зүтгэл нь үнэлэгдэж, 1989 онд “Uncle Buck” киноны гол дүрд тогложээ. “Гэртээ ганцаараа” кино түүнд алдар нэр, алт мөнгө бүгдийг авчирсан.
 

10 настай Калкин энэ кинонд тоглоод 100 мянган ам.доллар авч байв.
 

“Гэртээ ганцаараа-2” киноны шагналын мөнгө нь 4.5 сая ам.доллар болсон бол “Richie Rich” кинонд 8.5 сая доллар болон өссөн байлаа. Гэр бүлийнхэнтэйгээ хөрөнгө мөнгөний зарга хийсээр нэг хэсэг кино урлагаа орхисон.
 

2000-аад оны эхээр кино ертөнцөд эргэн ирсэн ч амжилт олоогүй.
 

Одоо тэр гэр бүлтэй болоогүй, ёстой л гэртээ ганцаараа амьдарч байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top