Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж эхлээд байна. ҮАБЗ-ийн хурлаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй ч Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допинг илэрсэнтэй холбоотойгоор түүний цолыг хураах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа гэх албан бус мэдээлэл байна. Мөн ҮАБЗ-ийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм. ҮАБЗ-өөр ямар асуудал хэлэлцэж байгаа эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Яг ямар мэдээлэл хэлэлцэж байгааг мэдэхгүй байна. Хэрэв олон нийтэд хэлэлцэж байгаа асуудлаа нээлттэй мэдээлэх байсан бол манай албанд мэдэгдэх ёстой” гэлээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өчигдөр /2019.08.26/ Э.Оюунболд аваргаас допинг илэрсэн гэдгийг мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )