“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олимп болон дэлхийн аваргын сүүлийн дөрвөн жилийн түрүүг олимп, дэлхийн аварга Словений Тина Трестеняк, дэлхийн гурван удаагийн аварга Францын Кларенс Агбегнэнү нар л ээлжлэн хүртээд байгаа. Тэдний цувралыг зогсоохоор манай Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдана гэсэн үг.
Б.Мөнгөнчимэг эхний тойрогт Израилын бөх Шарир Гилитэй таарсан. 19 настай энэ жүдоч өнгөрсөн жилийн Хөххотын Гран Пригээс мөнгөн медаль хүртэж байлаа.
Хоёулаа хоёр торгуультай байсан хоёр бөх барьц булаалдаж байгаад Шарир дархан баруун үүрээгээ хийж, вазари авлаа. Шүүгч эхлээд иппон өгсөн ч вазари болгон өөрчилсөн. Гэвч дахиад үүрүүлээд вазари алдсанаар Б.Мөнгөнчимэг тэмцээнээ дуусгалаа.
Сэтгэгдэл ( 1 )
IIM ZAGWAR UMSUGCH KHUUKHNUUD JUDOD YAWAKHGUY EE