2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын талаар хэлэлцлээ.
Хуралдааны үеэр “400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож, жижиглэнгийн 504 цэг байгуулсан. Харин эдгээр цэгийг бөөний 42 төвөөс сайжруулсан, шахмал түлшээр хангана. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Жижиглэн болон бөөний борлуулалтын цэгт 14.300 тонн, үйлдвэрийн бүсэд 142.904 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн. Одоогийн байдлаар 560.000 тонн түүхий эд /мидлинг/-ийг тээвэрлэн татан төвлөрүүлээд байна” хэмээн “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Цаашид нийслэлийн хэмжээнд долоон жишиг цэг байгуулахаар тохижилт, засварын ажил хийж байгаа талаар тэрбээр хэлсэн юм. Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж ТУЗ-ийн гишүүд сайжруулсан түлшний хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтийн явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх талаар санал солилцоод, иргэд олон нийтэд сайжруулсан түлшний хэрэглээ нөөцлөлтийн талаар мэдээлэл өгч ажиллахыг зөвлөв. ТУЗ-ийн ээлжит хуралдаанаар сайжруулсан, шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд /мидлинг/-ийг үйлдвэрийн хашаанд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонныг татан төвлөрүүлж, нөөц бүрдүүлэхийг “Тавантолгой түлш” компанийн удирдлагад үүрэг болголоо. Мөн нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан, шахмал түлшээр хангах ажлын хүрээнд борлуулалтын цэгүүдийг жигдрүүлэх, борлуулалт, хадгалалт нөөцлөлтийн үйл ажиллагааг тогтмолжуулахыг тус компанийн удирдлагад үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913