Видео: О.Ууганбаатар ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна.

О.Ууганбаатар хэний тойрогт Мадагаскарын Фетра Ратсимизиваг боох мэхээр цэвэр ялсан.  

Дараагийн тойрогт манай бөх Гүржийн 21 настай Лука Майсурадзетэй барилдлаа. Лука энэ жилийн Европын наадмын хүрэл, Антальягийн Гран Пригийн алт, Екатеринбургийн Их Дуулгын хүрэл медальтай тамирчин. Екатеринбургийн Их Дуулгад Ууганааг ялж байжээ.

Барилдаан хэн хэн нь оноо авалгүй, нэмэлт цагт орж, Лука дархан баруун тохоогоо хийж, манай бөхийг вазаригаар яллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top