“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч Бразилын Алексио Кастильос, Канадын Катерина Пинард нарыг ялсан.
Шилдэг 16-д тэр Италийн Maria Centracchio-тай таарч барилдлаа.
Нэмэлт цагт тус бүр хоёр торгуультай орсон бөхчүүд эн тэнцүүхэн өрсөлдсөөр Б.Ганхайч баруун сугадан мушгиад вазари үнэлгээ авч, шилдэг 8-д үлдлээ.
Одоо түүнд тун чухал барилдаан үлдээд байна. Олимп, дэлхийн аварга Словений Тина Трестеняк Б.Ганхайчийг хүлээж байна. 2017 оны Парисийн Их Дуулгад нэг таарч, Тина ялж байв.
Сэтгэгдэл ( 0 )