Хоакин Феникс, Роберт Де Ниротой “Жокер” киноны трейлер  

2019 оны 08 сарын 29

Италийн Венецид болж байгаа кино наадмын хүрээнд найруулагч Тодд Филлипсийн "Жокер" киноны нээлт болох гэж байна. Үзэгчдийн итгэл найдвар тавин хүлээж байгаа тус киног “Оскар”-ын шагнал хүртэнэ гэж хэдийн бичээд эхэлчихсэн.

“Warner Bros” компаниас киноны нээлтэд зориулан, албан ёсны трейлерийг нийтэд цацлаа.

Артур Флек өвчтэй ээжийгээ асардаг хүн. Ээж нь түүнийг багаас нь инээмсэглэж бай гэж сургасан ч хүн төрөлхтний харгис зан түүний инээмсэглэлийг өөрчилнө.

Жүжигчин Хоакин Феникс энэ дүрийг бүтээхдээ сэтгэцийн өвчтэй хүмүүсийг судалсан гэдгээ ярьсан байдаг. 42 настай Хоакин гурван удаа “Оскар”-т дэвшээд авч чадаагүй. Харин энэ дүр түүнд “Оскар” авчирч тун магадгүй болоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top