ВЕНЕЦИЙН КИНО НААДАМ: Дэлхийн шилдгүүд чуулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

76 дахь удаагийн олон улсын Венецийн кино наадам энэ сарын 28-наас есдүгээр сарын 7-ны хооронд Италийн Лидо арал дээр амжилттай үргэлжилж байна. 

Тус наадмыг анх 1932 оны наймдугаар сард Италийн Венец хотноо зохион байгуулснаас хойш өдгөөг хүртэл тасралтгүй жил бүр болж ирсэн юм. 
 

Энэ жилийн наадмыг Японы найруулагч Хироказу Корээдагийн /Hirokazu Kor-eeda/  "The Truth" буюу “Үнэн” киногоор нээжээ.

Хироказу Корээда "Дэлгүүрийн хулгайчид" /Shoplifters/ бүтээлээрээ өнгөрсөн жилийн Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж байсан шилдэг найруулагч юм. 

76 дахь удаагийн олон улсын Венецийн кино наадамд нийт 21 кино оролцож байна. 

Харин хаалтын киногоор Италийн найруулагч Жузеппе Капотондигийн /Giuseppe Capotondi/ “The burnt orange heresy” буюу “Шаргал улаан тэрс үзэл”  бүтээл шалгарчээ. 

Олон улсын хамгийн том гурван кино наадмын нэгт зүй ёсоор Венецийн кино наадам багтдаг. Үлдсэн хоёр нь Каннын кино наадам, Берлиний кино наадам. 

Венецийн кино наадмын сүүлийн өдөр шилдгийн шилдэг киног тодруулж, дээд шагнал болох "Алтан арслан"-г гардуулдаг уламжлалтай.   

Сонирхуулахад, Италийн Венец хотод зохион байгуулагддаг олон улсын контемпорари урлагийн наадмууд өдгөө хөгжим, архитектур, бүжиг, театр, кино зэргээр өргөжин тэлсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top