Санхүү, аж ахуйн алба түүхт 80 жилийн ойн хүрээнд 80 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагын бүтцэд Санхүү, аж ахуйн алба 1939 онд Дотоод явдлын яамны сайд, Улсын маршал Хорлоогийн Чойбалсангийн 66 дугаартай тушаалаар “Аж ахуйн анги” нэртэй бий болж, түүхт 80 жилийн ойгоо тус алба 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Тус алба нь 80 жилийн ойгоороо Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгцээ, шаардлагатай 80 бүтээлч ажлыг төлөвлөн, гүйцэтгэж баяраа тэмдэглэж байна.
Тэд 2019 он гарсаар Өвөрхангай, Говьсүмбэр аймаг, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв зэрэг 9 анги, байгууллага, 14 аймгийн нутаг дэвсгэрт 16 замын хөдөлгөөний хяналтын постын барилгын ажил, алба хаагч, ажилтнуудынхаа ажил, үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай тусгай хэрэгсэл, автомашин, техник, дүрэмт хувцас, тусгай хэрэгслийг бэлтгэн нийлүүлж ажиллажээ.
Тэгвэл 2019.08.29-ний өдөр тус албанаас бүтээлч ажлын нэг хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын автобаазад зохион байгуулж алба хаагчдаа хандсан цөөнгүй сайн үйлсийн аяныг өрнүүлэхээр төлөвлөсний хүрээнд хичээлийн шинэ жил болж байгаатай холбоотой олон хүүхэдтэй, өрх толгойлсон, туслалцаа шаардлагатай алба хаагчдынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг бэлэглэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэх үйл ажиллагаа зохион байгууллагдсан юм.
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын дарга, цагдаагийн хурандаа Ж.Булгантамир, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны удирдлага болон алба хаагчид оролцлоо.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл ( 0 )