Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг-ын барилдаантай.
Манай улсаас 100 кг-д Л.Отгонбаатар, 78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана.
Л.Отгонбаатар эхний тойрогт дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай Германы Карл-Рихард Фрайтай таарсан. 2016 оны олимпод зодоглож байсан, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай бөх. Манай бөх ч дэлхийн аваргын медальтай тул дутаад байх юм байхгүй.
Гэхдээ манай жүдочид эхний өдрийн М.Уранцэцэгээс хойш медаль аваагүй байгаа тул сүүлийн өдрүүдэд барилдаж байгаа хүнд жингийнхэнд дарамт их ирдэг билээ.
Бөхчүүд даацтай мэх хийлгүй, хэн хэн нь хоёр дараалан идэвх гаргаж, өрсөлдөгчөө торгуулах тактиктай байв уу гэлтэй. Нэмэлт цагт тус бүр хоёр торгуультай орлоо. Л.Отгонбаатар үүрэхэд нь Фрай дагуулж шидээд дэвжээний шүүгч вазари заасан ч бичлэг үзээд шийдвэрээ өөрчилсөн юм. Энэ уг нь дохио болох ёстой байсан боловч манай бөх тэсэрч, мэх хийхгүй байсаар баруун хөмрүүлээд иппоноор цэвэр ялагдлаа.
Сэтгэгдэл ( 7 )
Урнаагын ганц хүрэлтэй л салах юм байна дөө энэ тэмцээнээс
О.БАЛЖИННЯМ ДОРВОДОО ЭНЭ ХЭДЭН МАХАН ТОЛГОЙГОО БЭЛТГЭЛ ХИЙЛГЭСЭН ЮМ УУ ОДОО БОЛЬЖ УЗ.Х.БОЛДБААТАР БОЛОН ООР ЗАЛУУЧУУДАД АЖЛАА ОГ
Бас нэг хоолны сав. хайран зардал.
Манай өмбуунууд будаа биш гурилмболж дууслаа
ENE JUDOCHID CHINI ER NI BELTGEL KHIISEN YUM UU?
энэ нөхөр ер нь бэлтгэл хийсэн юм уу. ямар ч идэвх дайчин чанар алга. зүв зүгээр зогсож байгаад л ялагдчих юм. хэрэг алга. новш гэж. хоолны сав. шалны алчуураа гэж.
za ene judogiinkhon chini suyrchikhsen yum bayna , bukhbat yu khiigeed baynaa , urnaagaas uuur awakh durak alga , ter shawar burkhan shig baljaagaa soliochee