Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

2019 оны 08 сарын 30

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Тара Нилийг өнөөдөр (2019.08.30) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх: Хохирогчдыг эрх мэдэлжүүлж, шүүх засаглалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцов.

Төгсгөлд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ОУХЭЗБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр өнгөрсөн зургадугаар сард томилогдсон хадагтай Тара Нилд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, ОУХЭЗБ-ын Төслийн зохицуулагч С.Одончимэг нар байлцав.

Эх сурвалж: Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.10) 2019 оны 08 сарын 30

Шүүхийн хүртээмжийг дээшлүүлэх нь чухал асуудал мөн боловч шүүхийн шийдвэрийг нэн ялангуяа иргний хэргийн шүүхийн шийдвэр туйлын хангалтгүй, албадан хэрэгжүүлэх шийдвэр нь хохирсон иргэдийн ”зовлон” болж хохироогсодынн өмнө гүйцэтгэгчид аргадан царайчлахаас цаашгүй болсон байна. Үүнийгээ шийдвэр гүйцэтгэгчид хууль нь ийм юм чинь бид яаж ч чадахгүй гээд ам тагладаг байдалд орсон байгааг анхаарч засмаар.

0  |  0
Top