Интерполын төлөөлөгчтэй “Цахим гэрч” системийн туршилтын талаар санал солилцлоо

2019 оны 08 сарын 31

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал /2019.08.30/ Интерполын “Цахим гэрч” системийн  туршилтыг зохион байгуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газарт 2019 оны 08 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд ажилласан Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Оргодол этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газрын ахлах мэргэжилтэн Мариос Анастасиг хүлээн авч уулзан, туршилтын үр дүнгийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал Ази тивийн улс орнуудаас Монгол Улсыг сонгон авч энэхүү шинэлэг чухал системийн туршилтыг хамтран хэрэгжүүлсэн явдалд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд талархал илэрхийлэв.

Ноён Мариос Анастаси Монгол Улсын цагдаагийн байгууллагын зүгээс Интерполын санаачилсан аливаа ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, идэвхтэй хамтран ажилладагт хариу талархал илэрхийлээд энэ удаагийн Интерполын “Цахим гэрч” системийн  хамтарсан туршилт амжилттай явагдсанд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top