Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан “Зураач, уран бүтээлчдийн нээлттэй урлан” өдөрлөг өнөөдөр /2019.09.03/ "Монгол арт" галерейд 14:00 цагаас болох гэж байна.
Дүрслэх урлагаар дамжуулан эх орончдоо алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр "Монгол арт" галерей зохион байгуулж буй зураач, уран бүтээлчид “ЭХ ОРНЫ ЭРЭЛХЭГ ХҮҮ” сэдвийн хүрээнд улс орондоо тодорхой гавьяа байгуулсан эрхэм хүмүүсийн хөргийг зурах арга хэмжээ болох аж.
Өдөрлөгийн зочноор: Хошууч, Генерал Я.Чойжамц, НҮБ-ийн ажиллагааны үеэр найман улсын 2000 гаруй цэргийн амийг аварсан Ахмад Ш.Самбуу-Ёндон нар оролцоно.
Хөтөлбөр:
• “Хөх тэнгэр” хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг үзэх
• Цэрэг дайны сэдэвт бүтээлийн тухай /Баталист
• “Нээлттэй урлан” зураач, уран бүтээлчдийн хөрөг бүтээх
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7719-8080
Сэтгэгдэл ( 0 )