Б.Хурц нарын хурал ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ шүүхэд үргэлжилнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр гурван шатны шүүхээс ял оноогоод буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дах Эрүүгийн хэргийн шүүхэд зургаан өдөр үргэлжилсэн. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг хэргийн нотлох баримт болон  гүйцэтгэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэн мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн бөгөөд дээрх тогтоолыг өчигдөр прокурорт хүргүүлсэн тухай өмнө нь бид мэдэээлсэн. 

Хэрэв прокуророос шүүхэд эсэргүүцэл хүргүүлбэл талууд Төв аймаг дахь сум дундын давж заалдах шатны шүүхээр маргаж, хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Энэхүү эсэргүүцлийг зөвхөн прокурор гаргах эрхзүйн үндэслэл байгаа ба хуралд оролцогч талуудад тийм эрх байхгүй. Түүнчлэн прокуророос шүүхэд эсэргүүцэл бичихгүй бол шүүгчийн захирамжийн дагуу хэргийг прокурорт буцааж энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин явуулах нөхцөл байдал бүрдээд байсан билээ.

Тэгвэл өнөөдөр прокуророос эсэргүүцэл бичиж, Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн учир талууд давж заалдах шатны шүүхэд маргалдах эрхзүйн орчин бүрдэж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Зочин(150.129.143.49) 2019 оны 09 сарын 05

Мордон байцаалтад буцвал илуу хатуу шийтгуулнэ Юм нэмэгдэнэ

1  |  0
Top