Уурхайнууд өвөлд бэлэн үү?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

Шивээ-Овоо болон Багануурын уурхай өвөлжилтийн бэлтгэлээ хэдэн хувьтай хангаад буйг мэдээлье.

Энэ жилийн хувьд Шивээ Овоогийн уурхай хоёр сая тонн нүүрс бэлтгэн нийлүүлнэ. Нүүрс бэлтгэн нийлүүлэх ажлаа төлөвлөгөөний дагуу хийх боломжтой хэмээн компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн хуралд мэдээлжээ.

Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг “ДЦС IV” ТӨХК болон “ДЦС-3”, “Амгалан дулааны станц”, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн цахилгаан, дулааны станцуудад ямар ч сааталгүйгээр нүүрс нийлүүлэх боломжтой гэсэн үг юм.

Тус компани өөрсдийн нөөц бололцоогоор техникийн зарим шинэчлэлийг хийгээд явж байгаа гэнэ. Харин санхүү мөнгөний урсгал дутмаг байгаагаас шатахуун, тэсрэх материалын нөөц хангалтгүй байгаа аж.  Өнөөдрийн байдлаар Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60  хувьтай байна.

Харин Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор 64,6 хувьтай байна. Багануурын уурхай Дулааны II,III,IV цахилгаан станцууд, Дархан Эрдэнэт хотууд болон Багануурын Дулааны станцыг нүүрсээр хангадаг.  “Нүүрс бэлтгэн нийлүүлэх ажлаа төлөвлөгөөний дагуу хийж, өвлийн ачааллыг төлөвлөгөө ёсоор давчихна”  хэмээн үйлдвэрийн удирдлагууд мэдээллээ.

Энэ оны хувьд тус уурхай 4,1 сая тн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн уулын ажлын 9, техник зохион байгуулалт хөрөнгө оруулалтын 10, засварын 28, барилга засвар үйлчилгээний 4 ажил төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж 55-91 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яам(150.129.142.121) 2019 оны 10 сарын 15

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог

0  |  0
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top