СУРВАЛЖИЛГА: Олон жилийн дунджаас урт өвөл болно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Найр наадмын улирал сунжирч, илүү сартай намрын сар сунайна. Малчид өвс хадлангаа зэхэж, тариаланчид ургацаа хурааж, айлууд гэр орноо дулаалж, айлчлан ирж буй өвөлдөө бэлдсээр. Энэ өвөл ямархуу өвөл болох бол? Жавар тачигнаж, цас мөсөн бүрхсэн өвөл биднийг багад болдог сон. Жил ирэх тусам цас орох нь багасаж, хар өвөл боллоо гэлцэх нь олширсон. Уур амьсгалын өөрчлөлт, хувьсал нь гараг эрхсийн байрлал, агаар мандлын орчил урсгалаас төдийгүй хүний хүчин зүйлээс ч шалтгаалдаг болохыг эрдэмтэд нотолжээ. Өнөөдрийн сурвалжилгаар энэ өвөл ямар болох талаар шинжлэх ухаан болон зурхайн талаас нь хэрхэн шинжин дүгнэснийг та бүхэнд хүргэхээр зорив.


Гадаа бүүдгэр атлаа дулаахан өдөр байв. Алчуур, бээлий халууцуулж байлаа. Энгэрээ задгайлж өглөөний сэргэг, сэрүүн тунгалаг агаар залгилж алхсаар Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн дээр ирэв. Тус хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсээс ирж буй өвлийн цаг уурын төлөв байдлыг тодруулахад ирэх сард нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан байна гэлээ. Олон жилийн дундаж гэдэг нь 1981-2010 оны арваннэгдүгээр сарын температурын дунджаар гаргадаг аж. Энэ өвөл Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы хойд хэсэг, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говь, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын урд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас их унана гэж гарчээ. Монгол улс эх газрын дундад өргөрөгт байрладаг бөгөөд 1940-өөд оноос хойш үзвэл өвлийн улирал 2018 он хүртэл 2.4 градусаар дулаарсан байна.


“Дэлхийн агаар мандалд гарч буй орчил, урсгал, агаарын даралтаас шалтгаалж цаг уурын өөрчлөлт гардаг. Энэ өвлийн тухайд олон жилийн дунджаас дулаан байна гэж гарсан. Туйлын циклоны байрлал Хойд Америк талдаа байрлах нь уу, Евро-Ази талдаа байрлах нь уу гэдгээс нь хамаараад нэгдүгээр сард хүйтэн байх нь уу, хур тунадас их унах нь уу гэдэг нь тодорхой болно” гэж тус хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан А.Даваадорж хэлэв. Мөн тэрбээр “Дэлхийн цаг уурын байгууллагын бүсчлэлээр манай улс хоёрдугаар бүсчлэлд багтдаг. Өвлийн цаг уурын байдлын хэлэлцүүлэг хурал гурван жилд нэг удаа болдог бөгөөд ирэх сарын 5-7-ны өдрүүдэд манай улсад хуралдана. Хуралд Хятад, Солонгос, Япон Улсаас мэргэжилтнүүд ирж, энэ өвлийн цаг уурын байдлыг нэгдсэн байдлаар дүгнэж гаргаад Дэлхийн цаг уурын байгууллагад явуулдаг” гэж нэмэлт мэдээлэл өгөв. Тэгэхээр он гараад цаг уур ямар байх талаар ирэх сарын эхээр тодорхой болох нь ээ.

Энэ жилийн өвлийн эхэн сар арваннэгдүгээр сарын 27-нд эхлээд хоёрдугаар сарын 23-нд адаг сар нь дуусна. Энэ өвөл зурхайн ажиглалтаар урьд урьдын өвлөөс хүйтэн чангахан өвөл болж, үе үе цас их бууна. Ялангуяа баруун аймгуудаар цасан бүрхүүл үүснэ

 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээлэл болон манай улс дахь ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг авчхаад Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийг зорив. Гадаа үл мэдэг салхи босож, хүзүү, толгой дааруулав. Тээршааж байсан алчуур сэлтээ зүүчхээд  гандангийн дэнжид ирэхэд хөл дороос сүрэг тагтаа дэрхийн нисэв. Нимгэн хувцастай жаахан охин, чичирсхийн зогсож, будаа аваарай, будаа аваарай гэж хашхирч байснаа дэргэд ирж будаа авчих тэгэх үү? гэж царайчлангуй харав. Гандангийн хашаанд будаа заруулахаа больсон тул гадаа нь тагтаа бид хэд будаан дээр хэсэг бужигнав.

Гандангийн төв хаалгаар орж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтны зааж өгсөн зурхайч лам Б.Энхбаттай уулзав. “Энэ жилийн өнгө байдлын тухайд намрын сар нь илүү байлаа. Тэнгэр хангай намраа уртасгасан нь малчдад хадлан тэжээлээ бэлдэхэд таатай нөхцөлийг бүрдүүллээ. Энэ нь цаагуураа урт өвөл болохын дохио шүү, өвлийнхөө бэлтгэлийг сайн базаагаарай гэсэн сануулга болов уу. Малчид өөрсдөө тэнгэр хангайгаа ажигладаг монгол ухаантай ард түмэн шүү дээ” гэж тэрбээр өгүүлээд “Энэ жилийн өвлийн эхэн сар арваннэгдүгээр сарын 27-нд эхлээд хоёрдугаар сарын 23-нд адаг сар нь дуусна. Энэ өвөл зурхайн ажиглалтаар урьд урьдын өвлөөс хүйтэн чангахан өвөл болж, үе үе цас их бууна. Ялангуяа баруун аймгуудаар цасан бүрхүүл үүснэ” гэв.

Мөн тэрбээр “Төгсбаясгалантын зурхайг барьж зурхайгаа гаргадаг уламжлалтай. Жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Гахай жилээр нэгэн тооллын нугалам дуусаж байгаа учир анхаарууштай, сэрэмжтэй байх хэрэгтэй байдаг. Нугалам жилд ард олон хөдөлгөөнд орж, ихэс дээдэс ард түмнээ асарч тойглохгүй бол үймээн самуун гарах нигууртай. Шороон гахай жилийн хувьд ихэс дээдэст буюу ноёд түшмэдэд ширүүн халгаатай гэсэн учир өөрсдийн явдал мөр зөв байхгүй бол дээдэс суудлаа олохгүй бол доодос гүйдлээ олохгүй” гэж нэмж хэллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн шүү(103.9.89.18) 2019 оны 10 сарын 29

чилж Бороо гоулдын 40 тн алтыг ямар төлбөргүйгээр тонуулсан, Баяртай хуйвалдаж Оюутолгойн луйварыг эхлүүлсэн, үндэсний ганц саалийн үнээ Эрдэнэтийг хувийнхаа ашиг орлогын эх үүсвэр болгосон, АСЕМ нэрээр Монголын олон тэрбум төгрөгийг жавшиж Монголын эдийн засгийг хохироосон хүн дээ. Мөнх хөх тэнгэр цээрлүүлэх болтгуй

0  |  0
Үнэн шүү(103.9.89.18) 2019 оны 10 сарын 29

Бүү муу амла. Дулаахан сайхан өнтэй өвөл болноо. Амны билэг гэдэг юмыг байнга санацгаа. Хэдэн жилийн өмнө яг ийм сайхан байхад зуд болно Малаа нядла гэж Элбэгдорж радио ТВ-ээр уриалж олон мал хядуулж нүгэл хийсэн дээ. Түүнээс болоод олон айл малгүй болж ядуурч хот бараадсан ядуусын тоо нэмэгдсэн. Мөн хотын утаа ч нэмэгдсэн Бодлоготойгоор хорлоно гэж үүнийг хэлнэ дээ..Энэ бол Монголчуудын эсрэг хийсэн Элбэгдоржийн ээлжит арга хэмжээ байлаа. Цаазын ялгүй болгож Монголчуудыг Монголчуудаар нь устгуулах Элбэгдоржийн явуулага одоо ч хэрэгжсээр байгаа. Тогтвортой байдлын гэрээ гэдэг зүйлийг санаач

0  |  0
Zochid(95.90.205.54) 2019 оны 10 сарын 29

Tsag uurchid dulaan uvul bolno geed lam nar n esregeer l yarisan yum bn shd

0  |  0
anji(139.5.216.160) 2019 оны 10 сарын 28

ene owol olon jiliin dundjaas dulaan bn \nene owol olob jiliin dundjaas xviten bn \nyag ali ni ym be

0  |  0
G@NG(122.25.8.251) 2019 оны 10 сарын 28

Jil buriin l uvul urt bolj baidag bizdee, jil bur l tsas orno, mash huiten baidag shdee haha.....

1  |  0
erka(182.160.2.68) 2019 оны 10 сарын 28

HEN TEGJ HUDALAA SHAAGAAD BNAA YASAN HUDALAA YRIJ DUUSDGUI MAL BE ENE URT OBOL BOLNO GEJ HUTSAAD BAIGAA MAL HAANA BNA 100 JILD BOLOOGUI UER USTAI JIL GEED ONGORSON ZUNIIG BICHEED BAISAN OBOL URT BOLDOG SHUU DE HENCH MEDNE MALAA

0  |  0
zochin(64.119.27.32) 2019 оны 10 сарын 28

yu ch oilgsongui dulaahan garchigtai unshihaar hviten

2  |  0
Top