АРХАНГАЙ: Аймгийн 24 мянган мал өөр аймгийн нутагт оторлоно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Архангай аймгийн 19 сумын 101 багийн 17.6 мянган малчин өрхийн 5.8 сая орчим толгой мал энэ өвөл өвөлжинө. Энэ онд Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Хотонт сумдын 48 өрхийн 24 мянган хонин толгой мал Баянхонгор, Хөвсгөл, Булган Дорнод аймгуудын зарим сумдад отроор өвөлжихөөр болжээ.

Харин Хангай, Тариат, Өлзийт, Жаргалант, Цэнхэр, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Төвшрүүлэх сумдын 381 өрхийн 112.6 мянган хонин толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт отроор өвөлжих тооцоолол гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top