Согтууруулах ундаа худалдаалахыг хориглох хугацааг сунгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

Архангай аймгийн Засаг даргын 2020 оны  гуравдугаар сарын 16-ны өдрийн а/150 дугаар захирамжаар шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхгүй байх хугацааг энэ сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сунгажээ.

Мөн сүм хийд, баар, караоке, кафе, тоглоомын газрууд гуравдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллахгүй аж.

Худалдааны төв болон хүнсний дэлгүүр, зоогийн газар, ресторан, зочид буудал, бялдаржуулах клубуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.27.152) 2025 оны 03 сарын 13

Сайн бна. Хэсэг хугацаанд амар байцгаах юум бна даа. УБ т архины худалдааг хаагаасай.

1  |  0
Lollipop (37.201.171.8) 2025 оны 03 сарын 13

Huraaj avaad gudamj talbaig tseverleh.

1  |  0
Бялдаржуулах клуб(103.212.118.61) 2025 оны 03 сарын 13

Бух фитнессийг хаагаарай. Хамгийн их халдвар тараах газар гэдэг нь судалгаагаар тогтоогдсон

1  |  0
zochin(88.84.13.118) 2025 оны 03 сарын 13

fitness klub, restoran demiidee.neeh chuhal bish

1  |  0
на на (202.9.40.102) 2025 оны 03 сарын 13

Тэнэглэл

1  |  0
Zsss(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

Handalt avah gj ydtsan ym be shal demii ymand hairan datagaa urchlee hogiin ym niitelj bhii

2  |  0
х(66.181.161.7) 2025 оны 03 сарын 13

улаанбаатар т ингээсээй

2  |  1
Close menu