Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн ойн бүст зулзаган моддыг хамгаалах ажлыг хийж байна.
Баянбулаг багийн Ханхар Онь хэмээх газарт 18 жилийн өмнө ойн түймэр гарч тэр хэсгийн ой шатаж байжээ. Гэвч шатсан ой нь байгалийн жамаар сэргэж, зулзаган модод ихээр ургаж буй хэдий ч малын хөлийн даац хэтэрсэн өнөө үед зулзаган моддыг идэх талхлах нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Иймд тэдгээр зулзаган моддын сэргэн ургах явцад туслах зорилгоор Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс тус сумын нөхөрлөлийн гишүүдтэй хамтарч хаягдал мод, шигүү ургасан ойг сийрэгжүүлсэн шургааг ашиглан хашиж хамгаалж байна. Нөхөрлөлийн гишүүд нийт 8 га талбайг хоёр өдрийн хугацаанд хашиж, хамгаалсан байна. Ингэснээр мал орох аюулгүйгээр зулзаган модод сэргэн ургах юм. Мөн ирэх хавраас нөхөн сэргэлтийн тарилтыг хийж, суулгац суулгах ажэ
Сэтгэгдэл ( 0 )