АРХАНГАЙ: Тэжээлийн 50 хувийг хөнгөлөлттэй үнээр олгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг Хөвсгөл, Увс, Завхан зэрэг баруун аймгуудын сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан.

Мөн Шуурхай бүлэг буцах замдаа Архангай аймгийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдлын болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын Онцгой комисс болон Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг биелүүлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх бодит мэдээллийг төрийн байгууллагууд нь түрүүлж иргэддээ мэдээлэх шаардлагатай учраас энэ чиглэлд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.

Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учраас Шадар сайдын зүгээс Архангай аймагт 120 тонн өвс үнэгүй, 120 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top