Архангай аймгийн төвийн Эрдэнэбулган сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн долоон багийн гэр хорооллын дунд 12 метрийн өндөртэй, найман толгой гэрэлтүүлэгтэй, 21 ширхэг гэрэлт цамхгийг байршуулан, ашиглалтад орууллаа.
Гэрэлт цамхаг нь 200-300 метрийн орчны зайг бүрэн гэрэлтүүлж буй нь иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлж байгаа юм. Энэ ажлыг "Эсгэл", "Эс Жи М" гэсэн хоёр компани нийт 113.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна.
Архангай аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )