Архангай аймгийн Булган сумын хүүхдийн цэцэрлэгийн 50 ортой өргөтгөл, цэцэрлэгийн их засварыг улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эсгэл” ХХК барьж, бүрэн ашиглалтад өглөө. Тус цэцэрлэгийн нээлт энэ сарын 16-ны өдөр болж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан оролцсон юм. Тэрээр хүүхдийн цэцэрлэгийн тохижилтод 39 инчийн зурагтыг хандивлаж, нэг сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болов.
Энэ үеэр тус сумын сургуулийн эцэг эхчүүдийн спортын тэмцээний үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Монгол Улсын гарьд Д.Рагчаа нар хамтран бөхийн дэвжээг авч өгснөө хүлээлгэж өглөө.
Архангай аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )