АРХАНГАЙ: 2016 оны сонгуулийн материалыг устгах бүрэлдэхүүнийг баталлаа

2020 оны 04 сарын 02

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 03 сарын 31-ний өдөр хуралдаж дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. "Алдарт эх" нэгдүгээр одонгоор 22, "Алдарт эх” хоёрдугаар одонгоор 269 иргэнийг шагнуулахаар уламжиллаа.

2. Архивын тасагт хадгалагдаж буй 2016 оны сонгуулийн материалыг устгах ажлын хэсгийг томилох асуудлыг хэлэлцэж Архивын тасгийн дарга Т.Гантуяагаар ахлуулсан холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан бүрэлдэхүүнийг баталлаа.

3. Булган сумын ЭМТ-ийн 70 жилийн ойг 08-р сарын 21, 22-нд, Жаргалант сумын ЕБС-ийн 80 жилийн ойг 07-р сарын 24, 25-нд, Өлзийт сумын ЕБС-ийн 90 жилийн ойг 07-р сарын 19-22-нд,Тариат сумын Мөрөн багийн ЕБС-ийн 80 жилийн ойг 07-р сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоолоо.

4. “Монгол Улсын гавьяат багш” цол тэмдэгээр 2, “Монгол Улсын гавьяат мал зүйч” цол тэмдэгээр 1, ”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 12, “Алтан гадас одон”-гоор 55, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 44, “Цэргийн хүндэт медаль”-иар 1 хүн нийт 115 хүний шагналыг хэлэлцэн баталж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлэхээр уламжиллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top