АРХАНГАЙ: Эмийн сангуудтай үнэ нэмэхгүй байх гэрээ байгуулав

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 27-нд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад, аймгийн эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудтай эрүүл мэндийн байгууллага, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах зорилгын хүрээнд нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.

Тус гэрээнд эмийн сангуудыг вирусийн эсрэг эм болон шаардлагатай антибиотик, хэрэгсэл, амны хаалтаар тасралтгүй хангах, амны хаалт болон эмийн үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх, эмзэг бүлгийн иргэдийг витаминжуулах, амны хаалт үнэгүй тараах гэх мэт заалтуудыг оруулжээ.

Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтаар "Нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй тохиолдолд эмийн сан, эм ханган нийтүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ тооцох аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (139.5.217.125) 2020 оны 01 сарын 31

гэрээ байгуулаад байхдаа чяахав дээ зовлон гарсан үед лам нар баяжина гэдэг шиг зүгээр л зардаг үнээрээ зарна биз дээ бие биеэ шулах сэтгэлээс хэзээ салах бол доо

0  |  0
зочин (139.5.217.125) 2020 оны 01 сарын 31

гэрээ байгуулаад байхдаа чяахав дээ зовлон гарсан үед лам нар баяжина гэдэг шиг зүгээр л зардаг үнээрээ зарна биз дээ бие биеэ шулах сэтгэлээс хэзээ салах бол доо

0  |  0
Top