АРХАНГАЙ: 47 иргэн бүрэн эдгэрч, 109 иргэн хэвтэн эмчлүүлж байна

2021 оны 04 сарын 09
Архангай аймгийн Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар АОК-оос өнөөдрийн /2021.04.09/ ээлжит мэдээллийг хийлээ. Сүүлийн 24 цагт 382 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 31 тохиолдол батлагдлаа.
 
Үүнд:
  • Эрдэнэбулган сум – 12,
  • Эрдэнэмандал сум – 14,
  • Хайрхан сум – 3,
  • Чулуут сум – 1,
  • Ихтамир – 1 тохиолдол тус тус байна.
 
Аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 156 болж, 47 иргэн бүрэн эдгэрээд байна.
 
Нийт тохиолдлоос,
  • Эрдэнэбулган – 105 тохиолдол
  • Хайрхан – 15 тохиолдол
  • Эрдэнэмандал – 29 тохиолдол
  • Чулуут – 2 тохиолдол
  • Ихтамир – 2 тохиолдол
  • Батцэнгэл – 3 тус тус бүртгэгдээд байна.
 
Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан- 5, хэвтэн эмчлүүлж байгаа 109 иргэн байна. Ийнхүү нийт эдгэрсэн - 47 иргэн гэрийн тусгаарлалтад шилжлээ.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 76, Эрдэнэмандал сумын дэлгэсэн эмнэлэгт 25, Хайрхан сумын эмнэлэгт 7, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:
 
ХӨНГӨН – 95
ХҮНДЭВТЭР – 11
ХҮНД - 3 гэсэн эмнэлзүйн шинжтэй байгаа юм.
 
АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ:
 
-Ойрын хавьтлын 1505 иргэнийн тусгаарлах байранд – 20, гэрийн тусгаарлалт – 1485 иргэн бүртгэлтэй байна. 2-р хавьтлын 2926 иргэн мөн гэрийн тусгаарлалтад авч, хяналт шинжилгээ хийж байна.
-Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 2974 хүнийг дархлаажууллаа.
-Сүүлийн 24 цагт Эрдэнэбулган суманд 36 обьектын 3360 м.кв, Хайрхан суманд 7 обьектын 2813 м.кв, Эрдэнэмандал суманд 7 обьектын 90 м.кв, аймгийн хэмжээнд нийт 36 обьектын 6263 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top