“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулах юм.
“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 20-нд “Баяжуулсан хүнс”, 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”, 22-нд “Мах сүүний анхдугаар аян”, 23-нд “Органик хүнс” өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулах ажээ.
Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар зохион байгуулах юм байна.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хүсэлт бүхий албан бичигтэй энэ сарын 12-14-ны өдрүүдэд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтэнд /Ц.Цэцэгбадам, 504 тоот өрөөнд/ бүртгүүлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Монголыг хорлосон 100 эрхэм нэвтрүүлэгт хэн хэнийг оруулах вэ.