Цагдаагийн ерөнхий газрын даргаас “Зөв хэвшил хандлага II” аяныг зохион байгуулах үүрэг өгөгдсөний дагуу бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хяналт, шалгалт аюулгүй байдал хариуцсан чиг үүрэг бүхий нэгж, алба хаагдчын дунд шинэлэг санаа, үр дүн өгөхүйц ажил, арга хэмжээний санал авах “Зөв шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд амжилттай зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог болон цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хяналт, шалгалт аюулгүй байдал хариуцсан чиг үүрэг бүхий алба хаагчид оролцлоо. Мөн Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэс, Аюулгүй байдлын хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтэс, Дотоодын цэргийн штабаас сахилга, ёс зүйн өнөөгийн байдал сэдвээр тус бүр танилцуулга бэлтгэн хэлэлцүүлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил, арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )