Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарыг ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Сүүлийн үед тулаан сонирхогчдын анхаарлыг татаад байсан Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, мэргэжлийн бокст саяхан шилжсэн Э.Цэндбаатар, One Championship холбооны холимог тулаанч Э.Шинэчагтага нарын тулааны тов гараад байгаа билээ.

Тэд өчигдөр дээрх тулааны талаар хэвлэлийн бага хурал хийх үедээ маргалдаж, телевизийн эфирээр зүй бус үйлдэл гаргасан. Тиймээс цагдаагийн байгууллагаас тэдэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар нь хэвлэлийн бага хурлын хийх үед хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж, бие бие рүүгээ ус цацсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top