Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28.083, мөрдөн байцаалтын 2.612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 246 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс, хүнийг алах 5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 89, өмчлөх эрхийн эсрэг 109, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, хүрээлэн байгаа орчны эсрэг 6, хууль сахиулагчийг эсэргүүцэх 3, хүүхдийн эсрэг 2, цахим мэдээлэлд хууль бусаар халдах 2, заналхийлэх 1, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 7 хэрэг байна.
Түүнчлэн амралтын өдрүүдэд дараах хэргүүдийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайлбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 52 минутад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж 20 настай, эрэгтэй “Б” гэгч нь согтуурсан үедээ 35 настай, эрэгтэй “Э” гэгчийн биед халдан зодож амь насыг нь хохироосон үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн өдрийн 12 цаг 50 минутад Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “”Нэг залууг зодоод, дээрэмдээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад, 24 настай, эрэгтэй “М” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхад нь үл таних этгээд биед нь халдан зодож, улмаар хэвтэвчтэй мөнгийг нь дээрэмдэн зугатаасныг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, дээрх хэргийг 24 настай, эрэгтэй “М” гэгч нь үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн, дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 54 минутад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “5 ханатай Монгол гэр алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус тоотод суух 35 настай, эмэгтэй “С” гэгчийн 5 ханатай Монгол гэрийг 28 настай, эрэгтэй “С” гэгч хулгайлж, бусдад худалдан борлуулсаныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )