Нийслэлийн Хан-Уул дүүрэг гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Их хар сүлд” гэх автомашинтай хүмүүс иргэн рүү гар буу тулган, сүрдүүлж байна гэх мэдээлэл өчигдөр /2019.09.10/ 17:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Дээрх мэдээллийг шалгахад, “Их хар сүлд” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, 25 настай эрэгтэй Э гэгч Хан-Уул дүүргийн иргэн, 38 настай эрэгтэй Ө-г машинаа холдуулсангүй хэмээн маргалдаж, улмаар хийн буу гаргаж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэрэг гарчээ.
Дээрх хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Баримт нотолгоо алга шууд ингэж эх сурвалжгүй мэдээлэл цацаж буй нь эргээд та нар хариуцлага хүлээх үндэс шүү.