Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санал асуулгад засаглалын хэлбэрээ ард нийтээс асуух санал гаргасан. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс парламентын засаглалтай хэвээр байх уу, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу гэдгийг ард түмнээсээ асуух ёстой гэж үзэж буй юм.
Иймд дээрх асуудалтай холбогдуулан С1 телевизээс "Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу" сэдэвт мэтгэлцээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагч, МАН-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарыг "Цензургүй мэтгэлцээнд" урьж, оролцуулахаар болсон байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нь 1992 оны Үндсэн хуулийг батлалцах Ардын их хурлын гишүүнээс эхлээд парламентад нийт долоо удаа сонгогдсон туршлагатай парламентын гишүүн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хувьд парламентад гурван удаа сонгогдохдоо, УИХ-ын даргаар нэг удаа ажилласан мөн л шилдэг хуульчдын нэг билээ. Хоёр эрхмийн мэтгэлцээнийг энэ сарын 16-ны даваа гаригийн 21:00 цагаас С1 телевизээр шууд дамжуулах ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зик бол хууль ярихгүй зүгээр паналдах байх.Ерөнхийлөгчөө хуулийн заалт зөрчсөн албан бичигт гарын үсэг зуруулаад их хуралд өгүүлчихсэн хүн яаж хууль ярих юм