НМХГ: 84-р сургуулийн сурагчдад өгч байсан тарагнаас нян илэрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Нийслэлийн 84 дүгээр сургуульд "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж болох “Коко десерт” ХХК-ийн үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрчээ.

Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус сургуулийг үдийн цайгаар хангагч байгууллагын үдийн цайгаар хангах үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж. 

Ерөнхий боловсролын 84-р сургуулийн зүгээс "Сургуулийн цайны газрыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан тендерт шалгарсан "Коко дисерт" ХХК түрээслэж сурагчдын Үдийн цай, нийтийн хоолны үйлчилгээг тус тус үзүүлдэг. Хичээлийн жил бүрийн эхэнд НӨХГ болон "Коко дисерт" ХХК, 84-р сургуулиуд гурвалсан гэрээ байгуулж, жилийн эцэст гэрээгээ дүгнэн ажилладаг билээ. Зориулалтын бус хуванцар савтай сүү тараг зөөж байгааг зургаар баримтжуулсныг тодруулж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт уг сав болон саваар зөөсөн таргийг шинжилгээнд явуулаад байна. Түрээслэгч "Коко дисерт" ХХК-иас 84-р сургуулийн захиргаанд тайлбар хийж доорх мэдэгдлийг өгсөн бөгөөд уг мэдэгдэлдээ, тараг зөөсөн тус хуванцар сав нь РР5 буюу хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөхийг зөвшөөрсөн сав мөн гэж өгүүлсэн" хэмээн тайлбар хийгээд байсан юм. 

Харин "Коко дисерт" компанийн захирал Ш.Алтантуул "Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тендерт амжилттай оролцож, 84-р сургуулийн цайны газрыг ажиллуулах эрхийг авснаасаа хойш жил бүр 84-р сургуулийн захиргаа, Нийслэлийн өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулж , тус газруудын хяналтан дор ажилладаг. Манай байгууллага нь сургуулийн хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдал, илчлэг калори, нэг хүүхдэд ноогдох норм хэмжээ, стандартыг барьж ажиллахыг эрмэлздэг төдийгүй сургуулийн нийт багш ажилчид, сурагчдын тав тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэх, хүн бүрт хүрч үйлчлэхийг чин сэтгэлээсээ зорин ажилладаг. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд, хүүхдийн эрүүл мэндэд сайн, илчлэг, витамин, хүний биед хэрэгцээтэй агууламж өндөртэй зэргийг үндэслэн өөрийн туслах аж ахуйн фермээсээ намар, хаврын улиралд үнээний цэвэр сүү, таргаар үйлчилдэг. Энэхүү сүү таргийг “Халуунд тэсвэртэй, хүний хоол хүнсний хэрэгцээнд аюулгүй байх стандартыг хангасан РР-5” тэмдэглэгээтэй хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын саваар зөөж байсан" хэмээн сошиал орчинд мэдээлэл түгээсэн билээ. 


Түүнчлэн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд тус сургууль нь зориулалтын байргүй, рестораны хоёрдугаар давхар, дээврийн хэсэгт түрээсээр үйл ажиллагаа явуулж байжээ. Тус байр нь зориулалтын бус, стандартаас бага хэмжээтэй, дээвэр хэсгийн шат стандарт бус учир хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй, сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. 

Шалгалт үргэлжилж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.64.218) 2019 оны 09 сарын 13

юун түр зогсоох вэ иймэрхүү зөрчил гаргаж ирээдүй болсон хүүхдүүдийн маань эрүүл мэндээр тоглож байгаа газруудыг бүрмөсөн хаах хэрэгтэй яагаад мөнгөний төлөө ийм увайгүй байдаг юм бэ адилхан хүүхэдтэй л хүмүүс байдаг байлгүй дээ өөрсдийнхөө хүүхдэд ийм зүйл өгөх үү арай л юмаа ийм учраас улсын сургуульд хүүхдээ өгөх дургүй байдаг хувийн сургууль өөрийн цайн газартай арай хариуцлагатай байдаг

0  |  0
zochin(124.158.107.106) 2019 оны 09 сарын 12

odor onjyylexin bairuudig yz dandaa ailin bair tyreeslesen surguuli orchimd yndsen 8 tsagaar ajillaj baigaa bagsh nar xowor bolj sar byr 250 myangaas 400 myanga awaad l tegeed bas tsalin nem ged jagsaal xiigeed l saixan daa

0  |  0
ЗАХИРАЛ(192.82.65.189) 2019 оны 09 сарын 12

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЗОЛИОСОЛЖ МӨНГӨ ОЛДОГ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, УДИРДЛАГА, ТУХАЙН КОМПАНИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭХ ЁСТОЙ. ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ЯАГААД ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА ВЭ

0  |  0
Top