ДАРХАН-УУЛ: ​16 айл орчин үеийн орон сууцтай болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг бол Дахин төлөвлөлт билээ. Өнгөрсөн онд Дархан сумын 61, 62, 63 дугаар брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулж энэ оны долоодугаар сард 60 айлын орон сууц ашиглалтад орж оршин суугчид түлхүүрээ гардан авсан. Харин уржигдар /2019.09.11/ Дархан сумын тавдугаар багийн үндсэн тосгоны 35, 36 дугаар брак байруудын 16 өрх айлтай орон сууцны нөхцөл сайжруулах гэрээг аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд байгууллаа. Ингэснээр 35, 36 дугаар брак байруудын оршин суугчид орчин үеийн тохилог орон сууцтай болох юм. 

Эх сурвалж: Darkhan.gov.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top