Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2019.09.16/ Сүхбаатарын талбайд нээлтэй хийлээ. Энэ сарын 27-ны өдрийг хүрэл үргэлжлэх энэхүү нээлттэй өдөрлөгийг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалин, хөлсийг үе шаттайгаар нэмэх шийдвэр гаргасны үр дүнд багш, эмч нарын цалин өнгөрсөн онд 30 орчим хувиар нэмэгдсэн. Бусад албан хаагчдын цалин ч 10 хувиар нэмэгдсэн. Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ. Инфляцынхаа түвшинтэй уялдуулж. Ийм боломж, бололцоо улсад маань гарч байна. Эдийн засгийн өсөлтийг хангаж, ард түмэндээ цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн бодлого барьж ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Монгол хүнийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж ажиллаж байна. Улсын хэмжээнд 2016-2018 онд 44 сургууль, 72 цэцэрлэг шинээр барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн. Энэ онд 48 сургууль, 93 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хамралт 88.1 хувьд хүрнэ" хэмээн онцоллоо.
Энэхүү нээлттэй өдөрлөгөөр өнөөдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулж байна.
Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна.“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна. Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм. Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлж байна.
Сэтгэгдэл ( 27 )
Эрүүл аюулгүй амьдрах орчиндоо анхаарал хандуулаачэн.Замаа засаач.Гэр хороолол руу дэд бүтэцийг нь шийдээч!!!!
Хувийн хэвшил чинь сөхөрлөө.Цалингаа өгч чадахгүй аж ахуйн нэгжүүд хувийн сургууль цэцэрлэгүүд хаалгаа бариад эхэллээ.Маш олон хүн ажлын байргүй болж ажилгүйдэл ихсээд ядуурал туйлдаа хүрлээ.
Хувийн хэвшил чинь сөхөрлөө.Цалингаа өгч чадахгүй аж ахуйн нэгжүүд хувийн сургууль цэцэрлэгүүд хаалгаа бариад эхэллээ.Маш олон хүн ажлын байргүй болж ажилгүйдэл ихсээд ядуурал туйлдаа хүрлээ.
Хувийн хэвшил чинь сөхөрлөө.Цалингаа өгч чадахгүй аж ахуйн нэгжүүд хувийн сургууль цэцэрлэгүүд хаалгаа бариад эхэллээ.Маш олон хүн ажлын байргүй болж ажилгүйдэл ихсээд ядуурал туйлдаа хүрлээ.
Их хурлын гишүүдээ та нарт тэтгэвэрийн 310 мянга төгрөг нэг өдрийн хэрэглээнд чинь хүрэхгүй дээ Тэгэхэд өндөр настан биднийг сарын хэрэглээнд хаанаа ч хүрэхгүй хүнд байна
Улс эх орондоо 20 с 30 жил ажилчхаад тэтгэвэр гэсэн чинь 310 мянган төгрөг Арай дэндүү шүү Дөнгөж эмэндээ өгөөд түлээндээ хүрэхгүй бна Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 500 мянга болгох хэрэгтэй өөд
2019 оны 10 сарын 1 нд төрийн албан хаагчдын цалинг дахиад 10% нэмнэ гээд байсан биз дээ
Erchvvdig malchidtai adil 55 nas hvrsen ulsad 20 jil ajillaj niigmiin daatgal tulsun bol tetgewertee ooriin hvselteer garch boldog bolgonoo gj moriin hutulburtuu tusgasan hvniig shuud demjidgiin bilvv de l gj bodohiim bna shde.
Burlgurlu arilga manai tord bolovsroltoi xun alga bna naad zaxiin yum xiigdexgui yavj bna tm dooguur bolovsroltoi xumuus tord ajillaxguiee!!!!!!!!!! Xugjuj bgaa orond mungig deedlex bish bolovsroliig deelex n zuv shuu de. tvnuud xevleluud medeelel nevtruuleg tun muu bna olon xuviin tvg xaamaar bna tvd meregjiliin bus esvel bolovsrol tun muu xumuus ajiad bna bgaa bolovsrol denduu xostrogdjee bas uursnuu zuv baidlaa aldsan bna.
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Цалин нэмэнгүүт өргөн хэрэглээний барааны үнээ нэмдэг үхэр монголчууд. Нэмэх хэрэггүй.
Ene bol songuuliin jil shu dee
сонгуулийн шоу нь эхэллээ дээ... 2020 оны 9 сарын 1-ээс нэмнэ гээд л эхэлнэ. Мэдээж тэд сонгуульд ялахгүй, тэгээд л үлгэр төгсөнө дөө .....
Төрөөс гол нэрийн бараанд үнийн цензур тавьж бж л энэ үнийн хөөрөгдөл арилна цалин нэмсэнч дагаж нэмдэг ийм тогтолцоог халж мах гурил ногоо сүүгээ тогтвортой үнэтэй болгомоор бн
Une togtworjilt vgui bol nemeed nemeed ymarch nemerguiee inplyatsaa oligtoi bari 1 oron dotor bariad bj chaddagui buyn uu oligtoi nemeerei
Тэтгэвэр нэмнэ үү
Tetgeber tsalin nemeed delguurin unee barihgui bol yamar ch nemergui
Тэтгэвэрийг өмнөх шигээ 20 мян төг - өөр нэмж ам хааж, нүдний булай боловоо. Ахиухан хувиар нэмээрэй дээ. Тэтгэрий хөгшчүүл чинь туйлдаж бна шүү. Үнийн өсөлтөнд бас зээлийн хүүд
2020 оны сонгуулийн shovu ehlej bna daa. Ard tumen huurtah bsn tsag ue.
Бага багаар нэмээд хямралаас гарахгүй. Харин ч эсрэгээрээ бж мэдэх юм. Өргөн хэрэглээний бараа болон бензиний үнийг тогтвортой барьчихаад цалингаа нэмэх нь зөв алхам эсвэл цалинг бараа бүтээгдэхүүний нэмэгдээд бга өртөгөөс хол давж нэм.
МАНАН иргэдийнхээ амьдрал.амьжиргаагаар нь шоу хийхдээ угаасаа шалгарсан аргатай.Яахав шоу ч гэсэн цалин тэтгэвэрээ нэмдэг л юм байгаа биз.Харин өнгрсөн 15 жилийн хугацаанд гадаадад тавьсан 27 тэрбумынхаа өр ширийг яаж улс орноо өрнөөс гаргах гэж байна даа.Эсвэл бидэнд хамаагүй гээд арилаад өгөх бодолтой биш биз! Бас өгсөн амлалуудтаа яах гэж байна!
сонгуулийн шоу ч эхэллээ дээ.......
сонгуулийн шоу ч эхэллээ дээ.......
Nemeh tusam hiymraad bdag yumda manaihan ch. Tsalin nemlee margaash ni urgun heregleenii baraa 2 dahin nemegddeg yamarch hiynaltgui yamarch saadgui nemdeg...
Nemj l baival ashtai yu daa. Dalaid dusaal nemer gedeg shig
5%-иар нэмснээ 5 дахин нэмсэн юм шиг сурталчилж эхлэнэ дээ.
Сонгууль дөхсөншүү..Чихэр шиг Амлалтууд ар араасаа хөвөрнөдөөөөөөөөө