Л.Оюун-Эрдэнэ: УИХ-аар техник, эдийн засгийн үндэслэлгүй нэг ч төсвийг батлахгүй  

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2019.09.16/ Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгт ирсэн та бүхэнд баярлалаа. Монгол Улсын Засгийн газар 2007 оноос эхэлж нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Засгийн газар 12 хоногийн турш өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулна. Өнөөдрийн өдөрлөгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 13 байгууллага, төрийн өмчит томоохон компанийн төлөөлөл болон Сангийн яам түүний харьяа гааль, татварынхан зэрэг найман байгууллага оролцож, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилж эхэллээ.

Энэ удаагийн нээлттэй өдөрлөгийн нэг онцлог нь Ерөнхий сайдаас Засгийн газрын 2020 цааш одоо хийгдэж байгаа үйл ажиллагаа бүхнийг текник, эдийн засгийн үнэлгээтэй, мөн хэрхэн хийгдэх макеттай нь хамт зохион байгуулахыг үүрэгдсэн. Өмнө нь Засгийн газрын үйл ажиллагаа нь төсөвт энэ хэлбэрээр суугдаагүй олон жилийн дутагдал байсан. Зургаан сарын хугацаанд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахын төлөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох яамд хамтарч ажилласан. 

Цаашид Монгол Улсад УИХ-аар техник, эдийн засгийн үндэслэлгүй нэг ч төсөв суухгүй, батлахгүй Цаашид Монгол Улсын ард иргэдтэйгээ хамт юу, хэзээ, яаж хийгдэх вэ гэдэг урт хугацааны төлөвлөгөөнд туссан үйл ажиллагаа сууна. Ингэж байж Засгийн газар иргэдтэйгээ ойрхон байна. Ингэж байж хувийн хэвшилтэйгээ төр түншилж ажиллана. Ингэж байж татвар төлөгчдийн мөнгө үр ашигтай, хүртээмжтэй байх болно. Бид 12 хоногийн дараа эндээс гарсан саналыг авч, цаашид юу хийх вэ гэдэг асуудлаа үзэсгэлэн болгож гаргана. Тиймээс иргэд та бүхэн урт хугацааны төлөвлөгөөнд саналаа өгөөрэй" хэмээн ярилаа.   

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Oogii (86.9.145.43) 2019 оны 09 сарын 16

Sain baina.

0  |  0
Oogii (86.9.145.43) 2019 оны 09 сарын 16

Sain baina.

0  |  0
Oogii (86.9.145.43) 2019 оны 09 сарын 16

Sain baina.

0  |  0
Top