Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дөрөвдүгээр багийн нутаг, Тост, Тосон бумбын нурууны бүс нутагт орших Шүрэн толгой хэмээх газарт “Баатарван транс” компани байгалийн ховор улаан чулуу олборлож, зөвшөөрөлгүй БНХАУ руу гаргаж байсан нь тогтоогдоод байна. Тус байгалийн ховор чулууг олборлож байгаатай холбоотойгоор өнгөрсөн наймдугаар сард нутгийн иргэд болон тус компанийн ажилчдын хооронд маргаан дэгдсэний улмаас 15 хүн хөнгөн болон хүнд гэмтсэн билээ.
Иймд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2 дахь заалтыг үндэслэн эмх замбараагүй байдал дахин үүсэхээс сэргийлж, тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хянан шалгах Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах хүртэл үйл ажиллагаа явуулах эрхийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга захирамж гарган, зогсоогоод байна. Уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоож, компанийн техник хэрэгслийг лацадсан билээ.
Одоо “Баатарван транс” компани нь тухайн уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй юм. Гэвч ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй байгаа гэж нутгийн иргэд мэдээлэл ирүүллээ.
Тухайн үед болсон явдлын талаар эргэн сануулахад, нутгийн иргэд тус компанийн уурхайд нэвтэрсэнтэй холбоотойгоор талуудын хооронд багагүй маргаан үүсэж, ажилчид болон иргэд биенийгээ чулуу модоор цохиж, зодож гэмтээсэн хэрэг гарсан. Нутгийн иргэдийн ярьснаар уурхайнхан тэднийг уурхай руу орохыг зөвшөөрсөн ч дараа нь иргэд рүү машин техник болон явганаар дайрсан аж. Уурхай руу орсон 70 орчим хүний дунд жирэмсэн эмэгтэй байсан бөгөөд түүнийг уурхайн хүмүүс зодсон байна.
Энэ талаар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дөрөвдүгээр багийн иргэн Д.Наранцэцэг “Байгалийн ховор улаан чулуу олборлох тусгай зөвшөөрлийг “Баатарван транс” компани 2017 онд авсан байдаг. Гэвч хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлээгүй юм билээ. Сумын иргэдийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хэлэлцүүлж, батлуулалгүйгээр тусгай зөвшөөрөл авсан. Манай суманд 10 гаруй компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс хамгийн их хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ компани. Иргэдийг байнга турхирдаг. Энэ сарын 18-нд болсон маргааны үеэр жирэмсэн эмэгтэйг чирч, гарнаас нь гавлаж дарамталсан байсан. БНХАУ руу улаан чулуу экспортолдог. Хэр хэмжээтэй, хэдэн тонноор нь гаргаж байгааг мэдэж байгаа хүн байхгүй. Төрийн хяналт, шалгалт байхгүй байна. Удирдлагуудтай нь уулзаж, бичиг баримт, зөвшөөрлийг нь үзэх гэхээр байдаггүй. Ийм хариуцлагагүй, дур зоргоороо үйл ажиллагаа явуулж байгаа компанийг уурхайн ажлыг бүрэн зогсоох шаардлагатай байгаа” гэлээ.
Дээрх компанийн уул уурхайн үйл ажиллагааг ТВ8 телевиз газар дээр нь очиж, сурвалжилсныг хүргэе.
Сэтгэгдэл ( 3 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг
Машин техникийг лацадчихаад улаан гараараа хүрзээ бариад нөхөн сэргээлт хий гээ юу
shuud khaagaach