"Сave Rock" цогцолбор орлогынхоо 2.5 хувийг Горхи Тэрэлжид зориулна

2019 оны 09 сарын 27

Дэлхийн аялал жуулчлалын өдөр энэ өдөр тохиож буй энэ цаг дор Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар /БЦГ/-т байрших, та бидний сайн мэдэх 100 ламын агуйн дэргэд "Сave Rock" цогцолборыг байгуулагдахаар шавыг тавигдлаа. Энэхүү төсөл нь 2020 онд хэрэгжиж эхлэх ба 100 орчим машины зогсоол, задгай театр, үйлчилгээний газар, ногоон орчин, ариун цэврийн байгууламж, иргэдэд түшиглэсэн үйлчилгээнүүд зэрэг бусад зүйлс төлөвлөгдсөн байна. Тус цогцолборын газрын асуудлыг БОАЖЯ болон Горхи Тэрэлжийн БЦГ-аас шийдэж өгч байгаа ба төсөл хэрэгжүүлэгч "Өндөр Улаан" ХХК-ийн зүгээс нийт зургаан тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт хийх юм байна.

Ашиглалтад орсон жилээс эхлэн цогцолбор жилийн нийт орлогын 2.5 хувийг Горхи Тэрэлжийн БЦГ-т өгөх гэрээг байгуулжээ. Тус хувиар орж ирэх санхүүжилтыг Тэрэлжид ногоон бүс, аялал жуулчлалын салбарт эргүүлэн зарцуулахаар тусгагджээ.

Арга хэмжээнд БОАЖЯ, АЖБЗГ-ын дарга С.Баясгалан, Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны газрын дарга Б.Хашмаргад, Өндөр Улаан ХХК-ийн захирал П.Батхүү нар болон бусад төлөөлөгчид оролцож төслийг танилцуулав. Мөн энэ үеэр БОАЖЯ-аас дотоод гадаадын аялагч жуулчдад морь унуулах үйлчилгээ эрхэлж буй нутгийн иргэдэд эмээл, хазаар бэлэглэн, хандлагаа өөрчилж хариуцлагатай аялуулахыг уриаллаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.82) 2019 оны 10 сарын 02

Горхи Тэрэлж харсаар байтал нүдэн дээр сүйрч, алтан панаалуудын гараар орлоо

0  |  0
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

Top