МАН: Гишүүдийн УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан эсэх асуудлыг хэлэлцжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Нэр бүхий гишүүд УИХ-ыг тараах албан бичигт гарын үсгээ зураад байгаа билээ. Гэхдээ тэрхүү бичиг нь албажаагүй, гишүүд цагаан цаасан дээр гарын үсгээ зурсан гэх мэдээлэл бий.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Энэ талаар бүлэг дээр санал солилцож, ярилцсан. Бүлгээс энэ асуудлыг албан ёсных биш, албан ёсоор асуудлыг тавиагүй гэж үзсэн. Ер нь парламентыг тогтвортой, төлөвшүүлэхэд энэ УИХ үүрэг хүлээх хэрэгтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн. Ээлжит бус сонгуулийг явуулах эсэх асуудалд хоёр нам ярилцаж байгаа зүйл бий" гэх тайлбар өглөө.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top