Сүүлийн сар орчим хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ард нийтийн санал асуулга, үүнтэй хамтатган ээлжит бус сонгууль зарлан явуулах тухай дуулиан бүхний сонорт уяатай өнжлөө. Арга ч үгүй сонирхох ёстой зүйлийн нэг байсан учраас чамгүй дуулиантай байв.
Ямартай ч эрх баригч намын бүлгээс өнгөрсөн баасан гаригт /2019,09,27/ хуралдаан зарлаж, хуралдаанд 10 гаруйхан гишүүн очсон байдаг. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгдүгээрт цөөн гишүүн ирсэн, хоёрдугаарт өөрийнхөө хувийн дургүйцлыг илэрхийлсэн учраас хуралдаан тодорхой үр дүнд хүрээгүй тарсан юм. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр /2019,09,30/ хуралдаж, Ард нийтийн санал асуулга, хамтатган явуулах ээлжит бус сонгууль гээд улс төрд өрнөж байгаа энэ асуудлыг нэг тийшээ болгосон бололтой.
Учир нь бүлгийн хуралдааны дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс Ард нийтийн санал асуулгатай хамтатган ээлжит бус сонгууль явуулах нь буруу зүйл биш. Гэсэн ч хуулийнхаа дагуу 51 гишүүн бүрдэж, гарын үсэг зурах боломжгүй болсон. Тийм учраас энэ асуудлыг өргөн хүрээнд авч үзсэнгүй, энэ асуудал ахин яригдахгүй” хэмээн мэдэгдлээ.
Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлж буйгаар бол парламент тарахгүй юм байна. Тэгэхээр ээлжит сонгууль болохгүй гэсэн үг. Тэр ч бүү хэл УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон бусад улс төрийн хүчний эсэргүүцэлтэй тулгараад байгаа Ард нийтийн санал асуулгын асуудлыг ч дахин ярих бололтой.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
hulgaich ORK luivarchin huduunii mal, hudu ruu gee zailbal taarna
2020 оны сонгуулиаар Элбэгдорж, Энхболд гэх мэтийн МАНАН-чууд ямар хор найруулж, ямар хуйвалдаанаар сонгуульд бэлдэж, Хүрэлсүхийг унагахыг оролдох юм болоо. Уг нь ээлжит бус сонгуулиаар бүхнийг эцэслэн шийдэж, Ерөнхий сайдад ахиад 4 жилийн хугацаа өгөх хэрэгтэй байсан. Даанч Монголын тэнэг ард түмэн болоод тэд нарын сонгосон шуналтай парламентч нараас болоод одоо 2020 оны сонгуульд Хүрэлсүх тэргүүтэй Монголыг аврах шудрага фракцынхан хэцүүдэх байхаа. Ер нь хэцүү хэцүү