Их Британийн дуучин, хөгжимчин Стинг (жинхэнэ нэр нь Гордон Мэттью Томас Самнер) дэлхийн хөгжмийн түүхэнд хэдийн нэр алдраа мөнхөлсөн хүн. Хойд Английн Уоллсенд хэмээх бяцхан хотоос төрсөн энэ эрхэм өнөөдөр 68 нас хүрч байна.
Уянгалаг сайхан ая, уран сайхан шүлгээс гадна Стингийг алдаршуулсан зүйл бол түүний амьдралын хэв маяг. Стинг байгаль орчныг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч төдийгүй өөрийн амьдралаараа бусдад үлгэр жишээ болдог. Түүний гэр бүл зөвхөн ногооны талбайдаа гараар тарьсан экологийн цэвэр ногоо, жимс хэрэглэж, барагтай бол мах иддэггүй. Баяр ёслолын үеэр ширээн дээр махан хоол гарч ирдэг бөгөөд юу ч үлдээлгүй идэх ёстой. Яагаад гэвэл энэ амьтан амь насаа юуны төлөө золиосолсон билээ дээ. Тэдний гэрт арьсан эдлэл, ангийн арьс үс байхгүй.
Ингээд түүнд төрсөн өдрийн мэнд хүргээд амьдралынх нь дүрэмтэй танилцацгаая.
“30 жилийн өмнө бичсэн дуугаа хэдхэн цагийн өмнө бүтээсэн мэт л дуулах нь миний ажил”
“Эрүүл нийгмийн үндсэн сэтгэл хөдлөл нь талархал байх ёстой”
“Би эхлээд хөгжмөө бичихийг хичээдэг. Хэрэв энэ нь сайн хөгжим байвал түүх нь тэр дороо л гараад ирэх болно”
“Та заавал дэлхийн агуу дуучны нэг байх албагүй. Амжилт олох ганц түлхүүр бол өвөрмөц, онцгой байх. Хүний гарын хээ өөр өөр байдаг шиг л өөрийн гэсэн хоолойтой байх хэрэгтэй. Тэгвэл алдарт гарах ажлын тань тал хувь нь бүтлээ гэсэн үг”
“Эцэг эх тань чамайг ямар хүн болох талаар ямар ч төсөөлөлгүй байхдаа нэр өгдөг. Харин найзууд чинь ямар хүн болохыг чинь бүрэн мэдэж байгаа болохоор хоч өгдөг”
“Би багадаа үргэлж аз жаргалтай байсан гэж хэлэхгүй. Хэцүү л байсан. Гэхдээ хэн нэг нь надаас “Хүүхэд насыг тань баян цатгалан үеэр солиод өгөх үү” гэвэл би татгалзана. Миний хүүхэд нас намайг ийм хүн болгосон. Тиймээс би баярлаж, талархаж байдаг. Хүүхэд нас минь өөр байсан бол би өдийд огт өөр амьдралтай байх байсан шүү дээ”
“Амжилттай гэрлэх, гэр бүл зохиох жор гэж үгүй. Би эхнэртээ хайртай. Гэргий минь үнэхээр надад таалагддаг юм чинь яах юм”
“Зарим жирийн нэг шүлэг дуу хийх тун сайхан материал болдог”
“Хүмүүс надад шүлгээ илгээдэг. Гэхдээ аягүй шүлэг гэдэг нэг хөлгүй хүн л гэсэн үг шүү дээ”
“Хүүхдүүд минь 21 нас хүрээд гэрээсээ нисэн одож, тэдний төлөө санаа зовох юмгүй болно гэж би боддог байлаа. Гэтэл одоо надад 35 настай хүү байна. Би түүнийг нялх хүүхэд шиг л санадаг”
“Би Майкл Жексоныг өрөвддөг. Мэдээж тэр өнгөрөхөөсөө өмнө 9 сая бичлэг зарсан. Би бичлэгийн студийн хүнд “Ийм олон бичлэг би хийхэд бэлэн биш байгаа. Энэ тоог март” гэж хэлсэн”
“Жинхэнэ найз хүн л таныг тэнэг царайлж, буруу мангар зүйл хэлэхэд чинь ил тод хэлдэг”
Сэтгэгдэл ( 3 )
АЦНЫ ЧИНЬ БӨӨР ЗАРАХ ВЭ ЧИ ӨӨРИЙНХӨӨ БОЛОН ГЭР БҮЛИЙНХЭЭ БӨӨРИЙГ НЬ ЗАР IDIOT
zail chi
Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг\n\nХэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй болон имэйлээр холбоо барина уу.\nИмэйл: