ЗАСГИЙН ГАЗАР: Хүүхдийн мөнгийг арилжааны банкаар олгохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

Засгийн газар өнөөдрийн /2019.10.02/ ээлжит хуралдаанаараа хүүхдийн мөнгийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр Төрийн сангаас олгож байх шийдвэрийг гаргажээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хүүхдийн мөнгө олгох үйл явцын шат дамжлагыг багасгаж, зөвхөн Төрийн сангаас сар бүрийн 20-нд тухайн хүүхдийн дансанд мөнгө байршдаг байх зохицуулалтыг хийсэн байна. Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.200) 2025 оны 03 сарын 13

Монголын төр хүүхдүүдээ баян хоосноор нь ялгаварласаар л байх юм даа!!!

1  |  0
Зочин(64.119.25.5) 2025 оны 03 сарын 13

Зөв. Олон шат дамжлагагүй харин ч зүгээр биш үү. Харин үр хүүхдийг минь будаа агшаагчтай, хөргөгчтэй гэх зэргээр эд бараа, зэрэг зиндаагаар нь ялгаварлах болов уу??? Яадаг бол???

1  |  0
Top