Засгийн газрын өнөөдрийн /2019.10.02/ ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тухайлбал, жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох шийдвэрийг гаргалаа.
Ингэснээр “Дээлтэй монгол наадам” өргөжин, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болж, үндэсний хувцсаа өмсөх, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг талтай гэж Засгийн газраас үзлээ.
Сэтгэгдэл ( 0 )