Монгол охины тухай клип "Music Video Awards 2019"-д өрсөлдөж байна

2019 оны 10 сарын 03

Монголын цаатан охины тухай Их Британийн уэльс дуучин Али Жон Мередит-Лэйсигийн (Novo Amo нэрээр алдаршсан) хийсэн клип Их Британийн "Music Video Awards 2019" шагналын “Шилдэг альтернатив видео" төрөлд нэр дэвшжээ.

Энэ түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Нэгэн ахмад цаатан “Энэ охины өсөж торнисон тайга удахгүй хүнгүй болж, хоосорно. Яагаад гэвэл онгон тэнгэрүүд энэ газрыг орхин одож байна” гэж ярина.  
 


Охины унадаг хайртай цаа буга нь үхжээ. Охиныг утаа униарт дарагдсан асар том хотод авчирлаа.

Клипний сүүлийн хэсэг Улаанбаатарыг дэлхийн хамгийн утаатай, бохирдсон нийслэл гэдгийг харуулна. Цаг агаарын өөрчлөлтийн улмаас цаатнууд төрсөн газраа орхихоос өөр аргагүй боллоо гэдгийг харуулж, байгаль орчны бохирдлын улмаас цаа буга хорогдож байгааг өгүүлжээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bhagavad gita(1.223.35.59) 2019 оны 10 сарын 08

Doromjiljbaina daa

0  |  0
Bayachuudad uzuul(98.113.248.233) 2019 оны 10 сарын 04

Manai udirdagchdad ih hurliin tenhimd uzuulbel yasiin?

0  |  0
Top