Энэ жил улс орон даяар наймдугаар сарын 25-наас есдүээр сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай залуучуудын хөгжлийн сар болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд Хан- Уул дүүргийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс 10 санал санаачлага дэвшүүлсний нэг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчдынхаа хүүхдийн төрсөн өдрөөр нэг өдрийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо.
Хан- Уул дүүргийн хэмжээнд энэхүү санал санаачлагыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Усан спорт сургатлын төв, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд дэмжиж, тушаал шийдвэрээ гарган ажиллаж байна.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 1 )
Buh shatnii surguuli tsetserlegiin bagsh nart bolomjgui l sanaachlaga yum bn Bidnees busad humuus ch gesen huuhedteigee neg odriig ch bolov ongoroovol boloh ni ter dee Huuhdiin humuujil deerdej yunii madag tee Demjij bnoo\n