ХУД-ийн иргэд банкаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна

2020 оны 11 сарын 24

Цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд нийгмийн халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, картжуулах данс нээх зэргийг олгохоор Хан-Уул дүүрэгт "Төрийн банк"-ны 8 салбар, “Хаан банк”-ны 2 салбар нэгжүүд өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Төрийн банкны салбар, нэгжүүд 08:00-18:00 цагийн хооронд

Хаан банкны салбар, нэгжүүд 09:00- 16:00 цагийн хооронд ажиллах бөгөөд бэлнээр төлбөр тооцоо хийхгүй болохыг иргэд та бүхэн анхаараарай.

Иймд иргэд та бүхэн үйлчилгээ авахаар ирэхдээ амны хаалт, бээлий өмсөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай үйлчлүүлнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top