Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчооны их эмч нарын сургалт, зөвлөгөөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнөөр цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх, хугацаат цэргийн албанд татагдах, эрүүл мэндийн үзлэгээр тэнцэж, хуулийн дагуу цэргийн алба хаах боломжийг олгох нь сэдвээр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Цэрэг татлагын товчоо, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран оролцлоо.
Зөвлөгөөнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд нээж энэ удаагийн цэрэг татлага Коронавирус "Covid-19" халдварт өвчний улмаас урьд жилүүдээс онцлогтой болж байгааг тодотгон нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.
Цэргийн насны залуучуудын эрүүлжилтийн байдлын талаар Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг зөвлөмжийг танилцууллаа.
Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлт сэдвээр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Жаргалсайхан мэдээлэл өгөв.
Мөн эмчлэгдэх боломжтой өвчтэй цэргийн насны залуучуудыг цэргийн албанд татах боломж, арга зам сэдвээр Цэргийн төв эмнэлгийн поликлиник эрхэлсэн дарга, дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ зөвлөгөө өгч нэгдсэн мэдээлэл хийн санал солилцсон.
Сургалт, зөвлөгөөний төгсгөлд Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Жаргалсайхан Цэрэг татлагын товчооны их эмч нарт цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгсөн.
Сэтгэгдэл ( 0 )