Монгол улсын Засгийн газар улс орныг хамарсан цар тахалтай холбоотойгоор энэ жилийн мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах хугацаанд өөрчлөлт оруулж улс орон даяар арванхоёр сарын 15-25-ны өдрүүдэд явагдахаар болсон.
Хан-Уул дүүргийн Засаг даргын А/497 захирамжаар дүүргийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссыг байгуулсан. Дүүргийн хэмжээнд мал тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай дүүргийн мал эрхлэхийг зөвшөөрсөн бүс болох 12, 13, 14 дүгээр хороо тус бүрд тооллогын комисс байгуулагдан бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Мал тооллогын бэлтгэл ажлын хүрээнд халдвар хамгааллын зөвлөмж, маягт нөхөх заавар, зөвлөгөө өгөх сургалтыг цахимаар зохион байгуулж, тооллогод ажиллах ажилтнуудаыг коронавирусынилрүүлэх PCR шинжилгээнд бүрэн хамруулж, ариутгал хамгааллын хэрэгсэл болох хамгаалалтын хувцас, маск, бээлий, ариутгалын спиртэн суурьтай бодис, нүүрний хаалт, халуун хэмжигч зэргээр хангаж ажиллалаа.
Мөн 2021 оноос эхлэн хэрэгжих малын тоо толгойн албан татвартай холбоотойгоор малчин айл өрхөөс судалгаа авах ажлыг хамт гүйцэтгэх бөгөөд тооллогод GPS төхөөрөмж ашиглан мал бүхий өрх болон малчин өрх, мал бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын байршлыг тодорхойлж, тооллогыг уламжлалт хэлбэрээр явуулж байна.
ТА БҮХЭН МАЛ ТООЛЛОГОДОО БҮРЭН ХАМРАГДААРАЙ.
Сэтгэгдэл ( 0 )