Хан-Уул: Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт боллоо

2020 оны 10 сарын 14

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хорооны хамтарсан 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэл зохион байгуулсан “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙДЛЫН ҮЕД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН ИДЭВХТЭН БЭЛТГЭХ” танхимын сургалт зохион байгуулагдаж дууслаа.     

Гишүүд ажил үүргийн хуваарийн дагуу сурч дадлагажих, мөн тэднээр дамжуулан сурталчилгаа мэдээлэл дамжуулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор 7 үе шаттай зохион байгуулсан 14 цагийн дээрх сургалтаар дүүргийн 21 хорооны анхны тусламжийн 79 гишүүн бүхий сайн дурын идэвхтнүүд хамрагдлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top