УИХ-ын даргын захирамжаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг томилсон билээ. Энэхүү Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажиллаж байгаа юм. Харин Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, А.Сүхбат, Л.Болд нарын гишүүд багтсан.
Тэгвэл тус түр хорооны ээлжит хуралдаан энэ долоо хоногт товлогджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн төлөөлөгчид өнгөрсөн зургадугаар сард ирж ажилласан. Энэ үеэрээ С.Зоригийн амь насыг хороосон хэрэг болон хэрэгт холбогдож ял эдэлж байгаа гурван иргэнтэй уулзсан. Мөн хэрэг хүлээлгэхийн тулд Монгол Улсын иргэдэд эрүүдэн шүүлт тулгасан, эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан өөрсдийнхөө дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтээ УИХ-д албан ёсоор ирүүлсэн. Энэ долоо хоногт Түр хороо хуралдаж, энэхүү дүгнэлтийг хэлэлцэнэ" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )